20251106-212622-file.jpeg

2025-11-06 21:26
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орлоо. ЦУОШГ-аас мэдээлснээр, өнөө шөнө ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүсэх тул Чингис хаан олон улсын нисэх буудлын орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байна. Үүний улмаас МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг […]

20251106-194700-file.jpeg

2025-11-06 19:47
Монгол Улс 2025 оны эхнээс хойш 56 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон тухай Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ. Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын сүүл гэхэд экспорт 58 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд мах махан бүтээгдэхүүний […]

20251106-184704-file-1280x671.jpeg

2025-11-06 18:47
2006 онд Засгийн газраас 40,000 орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоноос Нарны замын бүсээр дамжуулан Төв цэвэрлэх байгууламжид бохир усыг нийлүүлэх 23 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 30 километр урт “Туул-1” коллекторын бохир ус дамжуулах шугамыг барих ажил эхэлсэн ч одоогийн байдлаар 10.4 километр нь гүйцэтгэгдээгүй байна. Ус Сувгийн Удирдах Газрын ерөнхий инженер […]

20251106-182128-file.jpeg

2025-11-06 18:21
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь төмөр замын гармын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Сонсголонгийн 2-р км-ийн гармыг хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болголоо. Өмнө нь уг гармын дохиоллын систем зөвхөн дохиоллын зохицуулалттай байсан бөгөөд импортын нефтийн бүтээгдэхүүний 60 хувийг татдаг тус гармаар авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор эрсдэл нэмэгдэж байсныг харгалзан энэхүү арга хэмжээг […]

20251106-165620-file.jpeg

2025-11-06 16:56
Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Ерэн-Өлзийг томиллоо. Тэрбээр өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн томилгоог танилцуулахдаа Б.Ерэн-Өлзийн төрийн албанд ажилласан туршлага, мэргэжлийн ур чадвар, төрийн албаны мерит зарчмаар шатлан дэвшсэн байдлыг онцлон […]

20251106-155105-file.jpeg

2025-11-06 15:51
“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах төсөл”-ийг Боловсролын яам, БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн 10 сургуулийн хоолны газрыг шинэчлэн засварлаж байгаа бөгөөд 2025 онд 40, 48, 9 дүгээр сургууль болон ШУТИС-ийн дэргэдэх “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн засвар бүрэн дууссан байна. Тус төвд хоолзүйч, […]

20251106-143552-file.jpeg

2025-11-06 14:35
Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэлжээ. Цэрэннадмид, Одонгэрэл нарын отгон хүү бөгөөд Монгол Улсын зөвлөх эмч Гантөгс, эмч Цэнгэлмаа, мэдээгүйжүүлгийн эмч Баатарцогт, эх баригч Хонгорзул, Шинэ-зуун, нярайн эмч Мандах, мэс заслын сувилагч Цэцгээ нар хүүг өлгийдөн авсан байна. Аав ээжийн зөвшөөрөлтэйгээр хүүгийн зургийг нийтэлжээ.

20251106-130556-file.jpeg

2025-11-06 13:06
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож, иргэн Б 50 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэг 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийн тулд гадаад улс руу ажиллах, суралцах, зорчих асуудлаар зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх, хувийн этгээд эсвэл […]

20251106-115100-file.jpeg

2025-11-06 11:51
Увс аймгийн Бөхмөрөн суманд 36 настай эмэгтэй О болон түүний нууц амраг 39 настай эрэгтэй Ц хамтран нөхрийгөө хөнөөх зорилгоор уух зүйлд нь хулганы хор, хүнсний зориулалттай уксус хийж уулгасан хэрэг гарсан билээ. Анх шүүхээс О-д 13 жилийн, Ц-д 12 жилийн хорих ял оноосон байсан юм. Гэвч хяналтын шатны шүүхэд О болон Ц-ийн өмгөөлөгч нар […]

20251106-110104-file.jpeg

2025-11-06 11:01
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө ядуусынхтай харьцуулахад 2,655 дахин их байгаа нь Энэтхэгт баян ба ядуугийн ялгаа сүүлийн 20 жилд эрс нэмэгдсэн тухай “G20”-ийн шинэ тайланд дурдагджээ. 2000-2023 оны хооронд дэлхийн хамгийн баян нэг хувийн хөрөнгө 41 дахин өссөн бол ядуу хүмүүсийн хөрөнгө ердөө нэг хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тэгш бус байдал нь хамгийн өндөр […]