20251031-214355-file.jpeg

2025-10-31 21:43
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгасан байна. Эдгээрээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шийдвэр гаргаж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаанд нийт 953 эрүүгийн хэрэгт […]

20251031-204342-file.jpeg

2025-10-31 20:43
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 10 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд иргэдээс ирсэн талархал, санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна. Иргэдээс жолооч нарын сайн үйлс, үйлчилгээний чанарт талархал ирж байгаа бөгөөд зарим жолоочид талархал илэрхийлжээ. Мөн иргэдээс автобусны тоог нэмэх, өглөөний эх авах цагийг сунгах зэрэг санал ирсэн бөгөөд эдгээрийг судалж, шийдвэрлэхээр ажиллаж байна. […]

20251031-194343-file.jpeg

2025-10-31 19:43
Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас (ДМАЭМБ) шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө батлуулж, 5 дугаар сард батламжаа хүлээн авсан. Энэхүү батламж нь олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг нээж, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Үүний үр дүнд улс орны эдийн засаг, махны экспорт, малчдын орлогод эерэг […]

20251031-184345-file.jpeg

2025-10-31 18:43
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшийг 400 гэрээт цэгээр борлуулж байна. Сүүлийн өдрүүдэд иргэдээс түлшний жингийн талаар гомдол тасрахгүй ирж байгаа бөгөөд 25 кг шуудай түлш дутуу килограммтай зарагдаж байгаа тухай мэдээлэл их байна. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэлэхдээ, сайжруулсан шахмал болон хагас коксон түлш килограммдаа хүрэхгүй 20-23 кг буюу 2-3 […]

20251031-174345-file.jpeg

2025-10-31 17:43
2025 онд нийт 240 мянган айлд 81 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Цахилгааны хөнгөлөлтийг хуулийн дагуу ирэх сарын 1-ээс буюу маргаашаас эхлэн хэрэгжүүлнэ. Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 6-ны хуралдаанаар цахилгааны хөнгөлөлтийн журмыг шинэчлэн, хөнгөлөлт үзүүлэх цагийг сунгасан байна. Өмнө нь оройны 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хөнгөлөлт үзүүлдэг байсан бол одоо […]

20251031-164345-file.jpeg

2025-10-31 16:43
2025 оны 10 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалсан байна. 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ. Сүүлийн 3 хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор нийт 152 вагон АИ-92 автобензин импортлогдсон бөгөөд өдөр бүрийн вагон […]

20251031-153715-file.jpeg

2025-10-31 15:37
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулагдаж байна. Төслийн хүрээнд БНСУ-ын “Smart Energy platform”-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлжээ. Мөн төслийн […]

20251031-150929-file.jpeg

2025-10-31 15:09
Жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхийн зарим улс орнууд Halloween буюу сүнсний баярыг тэмдэглэдэг. Гэвч Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад энэхүү баяр ороогүй байна. Сүүлийн жилүүдэд Монголд Halloween баярыг тэмдэглэх нь нэмэгдэж, хүүхдүүд айлын хаалга тогшиж, эвент арга хэмжээ зохион байгуулах болсон нь эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. […]

20251031-140931-file.jpeg

2025-10-31 14:09
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид 42 метр урттай автомеханик шатны машин хүлээлгэн өглөө. Энэхүү шинэ техник нь Монгол, Францын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал […]

20251031-132736-file.jpeg

2025-10-31 13:27
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцаж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодлого, […]