Монгол Улс шүлхий өвчний хяналтын хөтөлбөрөө ДМАЭМБ-д батлуулж, дархлаажуулалт үргэлжилж байна

2025-10-31 19:431min
20251031-194343-file.jpeg

Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас (ДМАЭМБ) шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө батлуулж, 5 дугаар сард батламжаа хүлээн авсан.

Энэхүү батламж нь олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг нээж, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Үүний үр дүнд улс орны эдийн засаг, махны экспорт, малчдын орлогод эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

2025 онд нийт 8.8 сая толгой малыг хамруулан дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд хаврын дархлаажуулалтад 2.5 сая толгой үхэр, цаа буга, гахайг 95 хувийн гүйцэтгэлтэй хамруулсан байна.

Намрын дархлаажуулалтыг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлж, 4.9 сая толгой малыг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалт 45 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас малчдад шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтын арга хэмжээнд үхэр, гахай, цаа бугыг бүрэн хамруулахыг уриалж байна.