2025 онд цахилгааны хөнгөлөлтийн хэмжээ, хугацааг өргөтгөнө

2025-10-31 17:431min
20251031-174345-file.jpeg

2025 онд нийт 240 мянган айлд 81 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.

Цахилгааны хөнгөлөлтийг хуулийн дагуу ирэх сарын 1-ээс буюу маргаашаас эхлэн хэрэгжүүлнэ.

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 6-ны хуралдаанаар цахилгааны хөнгөлөлтийн журмыг шинэчлэн, хөнгөлөлт үзүүлэх цагийг сунгасан байна.

Өмнө нь оройны 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хөнгөлөлт үзүүлдэг байсан бол одоо өглөөний 9 цаг хүртэл сунгажээ.

Хэрэглээний дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 220 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад сард 1500 кВт цаг хүртэл хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

380 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад сард 3000 кВт цаг хүртэл цахилгааны хөнгөлөлт олгох зохицуулалт хийжээ.

Эдгээр өөрчлөлтүүд нь цахилгааны хэрэглээг хөнгөвчлөх, иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой юм.