Эмээлт эко аж үйлдвэрийн паркт 10МВт нарны цахилгаан станц байгуулах ТЭЗҮ боловсруулж эхэллээ

2025-10-31 15:371min
20251031-153715-file.jpeg

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулагдаж байна.

Төслийн хүрээнд БНСУ-ын “Smart Energy platform”-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлжээ.

Мөн төслийн инженерийн дэд бүтэц болох үерийн хамгаалалтын барилга байгууламж, технологийн ус хангамжийн барилга байгууламж, хэрэглэгчдийг холбох инженерийн шугам сүлжээний төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж, магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулахаар ажиллаж байна.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.