Монголд Halloween баярыг тэмдэглэх нь эрсдэл дагуулж байна

2025-10-31 15:091min
20251031-150929-file.jpeg

Жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхийн зарим улс орнууд Halloween буюу сүнсний баярыг тэмдэглэдэг.

Гэвч Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад энэхүү баяр ороогүй байна.

Сүүлийн жилүүдэд Монголд Halloween баярыг тэмдэглэх нь нэмэгдэж, хүүхдүүд айлын хаалга тогшиж, эвент арга хэмжээ зохион байгуулах болсон нь эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас байгууллага, боловсролын орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна.

Хүүхдүүд айлын хаалга тогшиж чихэр цуглуулахдаа ганцаараа явахгүй, хаашаа явахаа эцэг эхдээ хэлж, холбогдох утсаа авч явах, баталгаагүй чихэр амттан идэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо замын гарц, гэрэлтэй хэсгээр гарахыг холбогдох албаныхан зөвлөж байна.