c042f4db68f23406c6cecf84a7ebb0fe1.jpg

2023-09-13 17:09
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан балансыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Улаанбуудай, төмсний хэрэгцээг […]

620361b879324.jpeg

2023-09-13 16:59
Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр уул уурхайн экспортын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрдэнэтийн зэсийн баяжмал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмрийн хүдэр, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн жонш Улаанбаатар төмөр замаар экспортод гарч байгаа. Эдгээр компани бүгд төрийн өмчийнх. Мөн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдэр гарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар гацаж, саатсан зүйл байхгүй. Ганцхан […]

277837296-1424717224655945-8635919128759340402-n-1280x719.jpg

2023-09-13 16:56
Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүн А.Насандэлгэр шүүхийн байрны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хуралдаан явагдаж байх үед хулгана гүйгээд хүний хөл доогуур орж байгаа бичлэг цацагдсан. Шүүх танхимд хулгана гүйж байвал анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал. Шүүх хурлын танхим бүрд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж ажиллуулан […]

viber_image_2023_03_01_12_54_04_11363feda820b074.jpg

2023-09-13 16:54
Драгон авто вокзалыг нүүлгэсэн асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрбээр “20 жил Сонгинохайрхан дүүрэгт баруун аймгууд руу автобусаар зорчих тээврийн үйлчилгээ хангагддаг байсан. Гэвч тав тухгүй, машины зогсоолгүй, ариун цэврийн байгууламжгүй зэргээр олон жил хэл ам дагуулж ирсэн. Үе үеийн удирдлагууд өнөөдрийнх шиг хэл ам болно гээд шийдэж чаддаггүй байсан юм билээ. ЗТХЯ, […]

281410-04072021-1625386386-1474224788-shineniseh_neelt.jpg

2023-09-13 16:53
Орон нутгийн нислэгийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн долдугаар сард орон нутгийн нислэгийг сэргээсэн. 2009 оноос хойш орон нутагт МИАТ компани нисдэггүй байсан бол нислэг үйлддэг болсон юм. Ингэхдээ суудал дүүргэлтийг 60-аас доошгүй байхад ашиггүй бас алдагдалгүй юм байна гэдэг үндэслэлээр тодорхой тооцоо судалгаа хийсэн. Урьд нь Баян-Өлгий, Ховд гэсэн хоёрхон аймаг […]

cb5e0d_1111_x974-1280x854.jpg

2023-09-13 15:45
Өчигдөр УБТЗ-ын хамт олон Ерөө – Орхон хоорондын замын 72-р километрийн 9-р зуутад төмөр бетон гүүр шинээр барьсантай холбогдуулан 1 километр төмөр зам шилжүүлэн шинэ гүүрэн дээгүүр барих ажлыг амжилттай хийж дуусгалаа. Хуучин гүүр нь ашиглалтын хугацаа дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл үүсгээд байсан юм. Уг ажлыг хийснээр уг гүүрний нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин […]

IMG_7278.jpg

2023-09-13 14:17
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байдаг. “Чалко” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт өчигдөр бүрэн төлж, барагдуулжээ. Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан бөгөөд олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр […]

78ea827e3614aa5080dbe0607ad4b78e1151c4e7.jpg

2023-09-13 14:16
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар томилгоотой холбоотой нэг асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Түүний хувьд төрийн албанд 20 жил ажилласан туршлагатай аж. Боловсрол: 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль 1997 онд […]

244797348_385246493308238_3106206604872240460_n3.jpg

2023-09-13 14:14
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг өнөөдөр болсон НИТХ-аар хэлэлцжээ. Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч […]

Screenshot-2023-09-13-132430-1280x607.png

2023-09-13 13:25
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр болсон “Нүүрсний” гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр хулгана гүйж байна гэх бичлэг цахим орчинд тархсан билээ. Уг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  Үндсэн бичлэгийг нягталж үзэхэд эвлүүлэг байсан. Гэхдээ хулгана байх магадлалтай. Олон жил болсон, хуучирч актлагдсан барилга гэж […]