Ерөө-Орхон хоорондын замын шинэ гүүрэн дээгүүр төмөр зам барих ажлыг хийж дуусгажээ

2023-09-13 15:451min0
cb5e0d_1111_x974

Өчигдөр УБТЗ-ын хамт олон Ерөө – Орхон хоорондын замын 72-р километрийн 9-р зуутад төмөр бетон гүүр шинээр барьсантай холбогдуулан 1 километр төмөр зам шилжүүлэн шинэ гүүрэн дээгүүр барих ажлыг амжилттай хийж дуусгалаа.

Хуучин гүүр нь ашиглалтын хугацаа дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл үүсгээд байсан юм.

Уг ажлыг хийснээр уг гүүрний нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй