“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байдаг.
“Чалко” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт өчигдөр бүрэн төлж, барагдуулжээ.
Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан бөгөөд олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр өрийг төлж дууссан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгааг тус компаниас мэдээлэв.