4-4-1280x946.jpg
2022-08-24 15:57
Нийслэлийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн А/234, А/235 дугаар захирамжаар нийт 13 байршилд явган хүний замыг засаж, шинэчлэхээр баталсан.  Эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байсан тул засвар, шинэчлэлийг хүн амын нягтаршил өндөр, хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудаас […]

.jpg
2022-08-24 15:35
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн  дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох ажлыг […]

ur.jpg
2022-08-24 15:30
Засгийн газраас намрын ургац хураалттай холбоотойгоор, ургацын бэлтгэл ажлыг хангах зорилгоор оюутан сурагчдыг болон цэргийн алба хаагчдыг намрын ургац хураалтад дайчлахаар болсон. Нийт 4776 хүний захиалга ирсэнээс 1500 орчим оюутан, цэргүүд Дархан, Сэлэнгэд ажиллаж байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас […]

3-5.jpg
2022-08-24 15:10
Мэргэжлийн унадаг дугуйн “Grand prix Develi” тэмцээн энэ сарын 20-нд Турк улсад боллоо. Тус тэмцээнд Монголын дугуйчин С.Жамбалжамц түрүүлж, 40 оноогоор чансаа ахилаа. Тэрбээр энэ сарын 21-нд “Grand prix Cappadocia” тэмцээнд дөрөвдүгээр байрт орсон бөгөөд 20 оноо нэмж авснаар чансааны 171 дүгээр байрт эрэмбэлэгдэж, Ази тивдээ хоёрдугаар байрт жагсаж байна. Монголын дугуйн холбоо өдгөө 991 […]

tulsh.jpg
2022-08-24 15:09
“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа. Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм. Тэрбээр “Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлохоор өнгөрсөн […]

FinancialAudit.jpg
2022-08-24 14:42
Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгагдсанаар Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 4,859.6 тэрбум, эцсийн үлдэгдэл 4,020.6 тэрбум төгрөг болж, 839.0 тэрбум төгрөгөөр буурсан байна гэв. Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 839.0 тэрбум төгрөгөөр буурахад дараах ажил, гүйлгээнүүд голлон нөлөөлжээ. Тухайлбал, -Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд 195.0 тэрбум төргөг зарцуулсан, -Эрдэнэс Таван толгой […]

-1280x853.jpg
2022-08-24 14:21
Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол баталсан байна. “Дэлхий нийтээрээ шинжлэх ухаан, урлаг соёл, цаашлаад технологийн салбаруудыг нийлүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийг хөгжүүлэх  олон төрлийн бодлогууд 2001 оноос эхлэн бий болгосон. Энэ хүрээнд цар тахлын үеэр эдийн засгийг солонгоруулж байгаа хамгийн чухал салбар […]

talbain-zogsool.jpg
2022-08-24 14:19
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Төлбөртэй авто зогсоолоор дамжин өнгөрөх болон хүн буулгаад хөдлөхөд 500 төгрөг авч байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа тул журамд өөрчлөлт оруулах тухай саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд […]

tui.jpg
2022-08-24 14:00
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан  байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 8 сарын 24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай шатсан ажээ.

javhlan.jpg
2022-08-24 13:52
Монгол Улсын засгийн газар өнөөдөр /2022.08.24/ ээлжит хуралдаанаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна. Сугалаа […]