Засгийн газраас намрын ургац хураалттай холбоотойгоор, ургацын бэлтгэл ажлыг хангах зорилгоор оюутан сурагчдыг болон цэргийн алба хаагчдыг намрын ургац хураалтад дайчлахаар болсон. Нийт 4776 хүний захиалга ирсэнээс 1500 орчим оюутан, цэргүүд Дархан, Сэлэнгэд ажиллаж байгаа.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байна талаар Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл өгөх үеэр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.