Тэрбээр энэ сарын 21-нд “Grand prix Cappadocia” тэмцээнд дөрөвдүгээр байрт орсон бөгөөд 20 оноо нэмж авснаар чансааны 171 дүгээр байрт эрэмбэлэгдэж, Ази тивдээ хоёрдугаар байрт жагсаж байна.
Монголын дугуйн холбоо өдгөө 991 оноотой Азид хоёрдугаар байрт, дэлхийд 34 дүгээр байрт бичигдэж эхэлжээ. С.Жамбалжамцын дараагийн тэмцээн энэ сарын 24-29-нд болох Мэргэжлийн дугуйн олон өдрийн уралдаан юм байна. Түүнчлэн ирэх сард Австри улсад болох ДАШТ-д оролцохоор төлөвлөжээ.