Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 8 сарын 24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай шатсан ажээ.