Монгол Улсын засгийн газар өнөөдөр /2022.08.24/ ээлжит хуралдаанаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна.
Сугалаа явуулахыг 2022 оны 6-р сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна.
1 comment
Yavuulaagui saraa yah um teneg min