Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол баталсан байна.
“Дэлхий нийтээрээ шинжлэх ухаан, урлаг соёл, цаашлаад технологийн салбаруудыг нийлүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийг хөгжүүлэх олон төрлийн бодлогууд 2001 оноос эхлэн бий болгосон. Энэ хүрээнд цар тахлын үеэр эдийн засгийг солонгоруулж байгаа хамгийн чухал салбар бол бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж тодорхойлсон.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгон хөгжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зоритын хүрээнд Соёлын яамны зүгээс олон улсын статистик судалгааны суурь дээр ЮНЕСКО-гийн статистикийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаа хийлээ. Судалгаанаас харахад энэ салбарт 11 мянган ААН байгаагаас 5600 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, 33 мянган хүний ажлын байр хангагдсан. ДНБ-ий 1.4 хувийг эзэлсэн эдийн засаг байна.
Энэхүү судалгаанд суурилан олон улсын зөвлөх үйлчилгээтэй хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 12 чиглэлийг тодорхойлон гаргалаа. Энэ 12 чиглэлд Монгол Улсын өрсөлдөх чадвар, нөөц бололцоо, бидний өв соёлд суурилсан зургаан тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон.
Энэхүү зургаан чиглэл нь:
- Кино,
- Дуу хөгжим,
- Дүрслэх урлаг,
- Хувцас загвар,
- Дижитал контент,
- Утга зохиол,
- Ном хэвлэмэл юм. Энэ зургаан тэргүүлэх чиглэлийг найман бодлого арга хэмжээний хүрээнд хөгжүүлэхээр төлөвлөн өнөөдөр Засгийн газраар батлууллаа” гэлээ.
1 comment
өөр хийхюм алга уу Соёлын сайдаа