Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгагдсанаар Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 4,859.6 тэрбум, эцсийн үлдэгдэл 4,020.6 тэрбум төгрөг болж, 839.0 тэрбум төгрөгөөр буурсан байна гэв.
Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 839.0 тэрбум төгрөгөөр буурахад дараах ажил, гүйлгээнүүд голлон нөлөөлжээ. Тухайлбал,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд 195.0 тэрбум төргөг зарцуулсан,
-Эрдэнэс Таван толгой ХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Чингис хаан банзан дахь 54.9 тэрбум, Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дахь 70.6 тэрбум төгрөгийн харилцах дансны үлдэгдлийг авлагаар бүртгэсэн,
-Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн Худалдаа хагжлийн банкан дахь 34.5 тэрбум төгрөгийн хадгаламжийг хааж, бондын төлбөр төлсөн,
-ИНЕГ үндсэн үйл ажиллагаанб орлого буурсантай холбоотойгоор мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс 60.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Эх сурвалж: Үндэсний аудитын газар