.jpg
2022-08-24 12:25
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 119 дүгээр цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. 2022-2023 оны хичээлийн жилд хамран сурах тойргийн 320 орчим хүүхэд, багачууд шинэ байранд хүмүүжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, Бөртэ трейд ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэжээ.                   […]

enhboldn-1280x853.jpg
2022-08-24 12:19
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр (2022.08.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

baynhongor-aimgin-emnlg.jpeg
2022-08-24 12:02
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг […]

bat1.png
2022-08-24 11:46
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүнд суртал үзүүлсэн албан тушаалтныг шууд өөрт нь мэдэгд гэжээ. Тодруулбал “Аливаа зөвшөөрөл хүнд сурталгүй шууд гарч байгаа. Иймд дунд, доод шатанд авлига өгч ажил бүтээдэг байдлаа зогсоох хэрэгтэй. Хүнд суртал үзүүлж байгаа албан тушаалтнуудыг шууд Сайдад мэдэгдэнэ үү.”гэжээ.

shuud.jpg
2022-08-24 11:33
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ хүрээнд нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлжээ. Оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан […]

1552371645_tsagdaa-3.jpg
2022-08-24 11:28
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт наймдугаар сарын 23-ны өдөр нийт 1888 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1480, гэмт хэргийн шинжтэй 101, гэр бүлийн хүчирхийлэл 77, согтуугаар машин жолоодсон 92 иргэнийг саатуулан арга хэмжээ авчээ.

tsetserleg.jpg
2022-08-24 11:09
Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өчигдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 […]

chin.png
2022-08-24 11:02
Монгол Улсын иргэн нь ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй 130 кг шинэ саримс, 15 кг чинжүүг хууль бусаар ОХУ руу гаргахыг завдсан хэрэг гарчээ. Энэ нь тус улсын ургамлын хорио цээрийн тухай хуулийг зөрчиж, хорио цээрийн организм тархах аюулыг бий болгож байгаа гэх үндэслэлээр захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Иймд иргэд гаднын улс оронд зорчихдоо тус […]

5y-igj.jpg
2022-08-24 10:49
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар  хороо  Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон.  Энэ хүрээнд нийт 6 блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх бөгөөд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар төслийн гүйцэтгэгч талынхантай уулзан, зарим мэдээллийг авлаа. Эхний ээлжид хо ёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ […]