Монгол Улсын иргэн нь ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй 130 кг шинэ саримс, 15 кг чинжүүг хууль бусаар ОХУ руу гаргахыг завдсан хэрэг гарчээ. Энэ нь тус улсын ургамлын хорио цээрийн тухай хуулийг зөрчиж, хорио цээрийн организм тархах аюулыг бий болгож байгаа гэх үндэслэлээр захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.
Иймд иргэд гаднын улс оронд зорчихдоо тус улсын хилээр орохыг хориглосон бараа бүтээгдэхүүн, эд зүйлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.