Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20-40 хувиар НЭМЖЭЭ

2022-08-24 12:021min0
baynhongor aimgin emnlg

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20-40 хувиар нэмжээ.

Тус эмнэлэг нь 2021 онд  эмнэлгийн эмч, ажилтнуудын үдсэн цалин 20 хувь, 2022 оны 3-р сарын 1-нээс  224 эмч  ажилтны цалинг  10-15 хувиар, 2022 оны 7-р сарын 1-нээс  цалин нэмэгдээгүй 89 эмч ажилчдын цалинг 10 хувиар, 2022 оны 8-р сарын 1-ээс эхлэн  нийт эмч, ажилчдын цалинг 20-40 хувиар ийнхүү нэмж байгаа аж.