Capture1-1.jpg

2022-03-03 15:21
Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэх авто замын 22 төслийг өнөөдөр НЗДТГ-аас танилцууллаа. Эдгээр төслөөс 19 ажлын тендерийг зарласан бөгөөд шинээр орц, гарц нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил нь түгжрэл буурахад тодорхой нөлөө үзүүлнэ хэмээн мэдээлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Энэ онд нийтдээ 22 хэсэгт авто замын бүтээн байгуулалтыг хийнэ. Тодруулбал, нийт 26.95 километр зам тавихаар төлөвлөж байгаа. Нийслэлд […]

10-5.jpg

2022-03-03 14:54
Иргэн Б.Ариунзаяа зохисогүй үйлдлээрээ олны танил болсны дараа түүний тухай гомдлууд олон нийтийн сүлжээнд бичигдэж удаа дараа бусдыг дээрэлхэж, доромжилж байсан тухай мэдээллүүд дэлгэгдэж байна.

09-4-1280x761.jpg

2022-03-03 14:25
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас аж ахуй нэгж, байгууллагад үзүүлдэг 6 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” -д орлоо. Тодруулбал, Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа Импортын эмийн бүртгэлийн үйл ажиллагаа Импортын эмийн хугацаа сунгалтын үйл ажиллагаа Импортын эмийн өөрчлөлтийн үйл ажиллагаа Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа Үндэсний үйлдвэр, уламжлалт эм, эмийн түүхий эдийн […]

62205a5c83015f4a12716fe9-1280x1246.jpg

2022-03-03 14:18
Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас уг өдрийг тохиолдуулан ой, уулын туруутан  амьтдын байршил нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх био-техникийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Өвөл, хаврын тарчиг цагт туруутан амьтад эрдсийн дутагдалд орж, тарга тэвээрэг муудан, идэш тэжээл хайн, суурьшлын бүсэд орж ирдэг. Улмаар зэрлэгшсэн нохойд бариулах эрсдэл үүсдэг билээ. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Халиун буга (Cervus canadensis), Аргаль хонь (Ovis ammon), Бор гөрөөсний (Capreolus pygargus) тархац нутаг болох […]

07-7.jpg

2022-03-03 14:15
Украины эх сурвалжууд хэрхэн худал мэдээлж байгааг “TOPWAR” сайтад дараах байдлаар хүргэжээ. 1.Киевийн телевизийн цамхаг уу халдаж, олон энгийн хүн амиа алдав ОХУ-ын БХЯ цамхагт халдана гэдгийг урьдчилан анхааруулж, ойролцоох байшин, теле төвийн ажилтнуудыг холдохыг уриалжээ. Анхааруулгыг сонссон гэдгийг теле төвийн удирдлагын мэдэгдэлд ч баталж, ажилтнуудынх нь дунд хохирсон хүн байхгүй гэж байлаа. Цамхгийн ойролцоох […]

06-8.jpg

2022-03-03 14:10
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо. Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх бөгөөд шалгалтыг […]

05-6.jpg

2022-03-03 13:55
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орлоо. Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд […]

04-7.jpg

2022-03-03 13:33
Цагдаагийн байгууллагад энэ сарын 1-ний 03:00 цагийн орчимд Баянгол дүүрэгт байрлах нэгэн баарны өмнө гар буу гаргаж айлган сүрдүүлж, танхайрч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 32 настай иргэн Э, 26 настай иргэн Э нар нь дээрх үйлдлийг гаргасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоожээ. Энэ хэрэгтэй холбогдуулан […]

0x0-1280x720.jpg

2022-03-03 13:17
“Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олгожээ. Ингэснээр тэрбээр 15 насандаа Гавьяат цолоор энгэрээ мялаасан өсвөр насны гавьяат болов. Тэрбээр олимпийн наадмын үеэр допингийн асуудалд нэр холбогдож, сэтгэл зүйэн амаргүй үеэ өнгөрүүлсэн билээ. Түүнийг тойрсон энэхүү шуугиан нь түүний амжилтын гэрлийг бөхөөж, сэтгэл зүйн олон дарамтаас шалтгаалж алдаа гаргахад хүргэсэн […]