Цагдаагийн байгууллагад энэ сарын 1-ний 03:00 цагийн орчимд Баянгол дүүрэгт байрлах нэгэн баарны өмнө гар буу гаргаж айлган сүрдүүлж, танхайрч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 32 настай иргэн Э, 26 настай иргэн Э нар нь дээрх үйлдлийг гаргасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоожээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан ашигласан хийн гар бууг тээврийн хэрэгслээс нь хураан авсан байна. 32 настай иргэн Э өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүнийг алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан бөгөөд 2021 оны есдүгээр сард суллагдсан юм байна. 26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хуурамчаар ашиглах төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэж Цагдаагийн байгууллага мэдэгджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн