“Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олгожээ. Ингэснээр тэрбээр 15 насандаа Гавьяат цолоор энгэрээ мялаасан өсвөр насны гавьяат болов. Тэрбээр олимпийн наадмын үеэр допингийн асуудалд нэр холбогдож, сэтгэл зүйэн амаргүй үеэ өнгөрүүлсэн билээ. Түүнийг тойрсон энэхүү шуугиан нь түүний амжилтын гэрлийг бөхөөж, сэтгэл зүйн олон дарамтаас шалтгаалж алдаа гаргахад хүргэсэн хэмээн Оросын ард түмэн, улс төрийн зүтгэлтнүүд үзэж түүнд энэхүү цолоо олгоод зогсолхгүй олимпийн аваргадаа өгөх бүх шагналаа ч мөн адил түүнд гардуулахаар болсон билээ.