Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас аж ахуй нэгж, байгууллагад үзүүлдэг 6 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” -д орлоо. Тодруулбал,
- Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа
- Импортын эмийн бүртгэлийн үйл ажиллагаа
- Импортын эмийн хугацаа сунгалтын үйл ажиллагаа
- Импортын эмийн өөрчлөлтийн үйл ажиллагаа
- Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа
- Үндэсний үйлдвэр, уламжлалт эм, эмийн түүхий эдийн бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа зэрэг үйлчилгээнүүд цахимжлаа.
Тус үйлчилгээ авахын тулд аж ахуй нэгж, байгууллагууд тоон гарын үсгээрээ www.e-mongolia.mn сайт руу нэвтэрч орж, үйлчилгээнүүд цэсээс ЭРҮҮЛ МЭНД гэсэн үйлчилгээг сонгож, дээрх үйлчилгээг авах боломжтой. Тус үйлчилгээ нь олон шатлалт үйлчилгээ тул гар утасны аппликэйшнээс авах боломжгүй гэдгийг анхаараарай.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-д өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.