Бусад руу кофе асгасан өмгөөлөгч Г.Батбаярын охины 40 орчим зөрчлийн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

2022-03-03 14:54
10
Иргэн Б.Ариунзаяа зохисогүй үйлдлээрээ олны танил болсны дараа түүний тухай гомдлууд олон нийтийн сүлжээнд бичигдэж удаа дараа бусдыг дээрэлхэж, доромжилж байсан тухай мэдээллүүд дэлгэгдэж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан эмэгтэй бусдын толгой дээр халуун кофе асгасан хэргээр шалгагдаж байна. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо Б.Ариунзаяа бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьсан нь иргэдийн анхаарлыг татсан эхэлсэн эмэгтэй өмгөөлөгч Г.Батбаярын төрсөн охин байсан юм.

Гэм буруутай үйлдэлдээ гэмшихгүй байгааг харсан иргэд Б.Ариунзаяагийн үйлдэлд дургүйцэж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн оюутнаас гарсан үйлдлийг буруушаасан иргэд МУИС-иас хуулийн ангийн оюутандаа арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн юм.

Иргэн Б.Ариунзаяа зохисогүй үйлдлээрээ олны танил болсны дараа түүний тухай гомдлууд олон нийтийн сүлжээнд бичигдэж удаа дараа бусдыг дээрэлхэж, доромжилж байсан тухай мэдээллүүд дэлгэгдэж байна. Харин Цагдаагийн байгууллагад түүний согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан гэх мэт 40 орчим зөрчлийн хэргээр бүртгэлтэй байдаг юм байна.

МУИС өнөөдөр Б.Ариунзаяаг сургуулиас хөөх арга хэмжээ авах талаараа мэдэгджээ.