Украины эх сурвалжууд хэрхэн худал мэдээлж байгааг “TOPWAR” сайтад дараах байдлаар хүргэжээ.
1.Киевийн телевизийн цамхаг уу халдаж, олон энгийн хүн амиа алдав
ОХУ-ын БХЯ цамхагт халдана гэдгийг урьдчилан анхааруулж, ойролцоох байшин, теле төвийн ажилтнуудыг холдохыг уриалжээ. Анхааруулгыг сонссон гэдгийг теле төвийн удирдлагын мэдэгдэлд ч баталж, ажилтнуудынх нь дунд хохирсон хүн байхгүй гэж байлаа. Цамхгийн ойролцоох байшингуудад хэн ч нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй.
Гэтэл 1-2 цагийн дараа Оросын түрэмгийллийн “хохирогчид”-ын бичлэг гарч эхлэв. Киев хотын энгийн иргэд олноор амь үрэгдсэн гэжээ. Украины Онцгой байдлын яамнаас телевизийн цамхгийн халдлагад 5 хүн амиа алдсан. Цамхгийн ажилтнууд байхгүй ч энгийн иргэд байсан гэжээ. Эндээс нэг эргэлзэх зүйл гарна. Цогцоснууд бүгд доошоо харснаас гадна дэлбэрэлтэд гэмтсэн гэх ул мөр огт харагдахгүй.
Бас нэг нууц дэлгэхэд Украины зарим хотод тусгай ажиллагаа эхлэхээс өмнө моргууд талийгаачдын цогцсыг өгөхөө больсон гэнэ. Ийм төрлийн жүжигчилсэн тоглолтод хэрэглэхээр үлдээсэн байх магадлалтай. Тиймээс бүгд доошоо харсан байдалтай байна. Ийм зүйл Харьковын бичлэг дээр хүртэл гарсан. Бүгд доошоо харсан учраас энэ хүмүүсийг аль эрт өнгөрсөн гэдгийг бичлэгийн үеэр ялгах боломжгүй.
Киевт шүүх эмнэлгийн товчоо теле төвөөс 200 метрийн зайд байрладаг. Тиймээс тэндээс цогцос авсан байх магадлалтай. Харьковынх харин 2 км-ийн зайд байрладаг. Гэхдээ энэ нь тийм ч асуудал биш.
2. Оросын арми хотуудын эсрэг кластер сум ашиглаж байна
Bellingcat: Орос Украины орон сууцны хороолол руу кластер сумаар халдаж байна. Энэ нь энгийн иргэдэд онц аюултай. Бага зэрэг өнгөрсөн рүүгээ орох уу? Ийм кластер сумыг Донецк, Луганскт хэрэглэсэн хэдэн зуун тохиолдол бий. Украины зэвсэгт хүчинд “Смерч”, “Ураган” төрлийн зэрэг галлагаат реактив системийн 150-аас доошгүй тооны төхөөрөмж бий.
Оросын арми руу дайрахын тулд орхигдсон хотууд руу ийм сумаар амархан буудаж чадна. Хэрвээ оросууд үнэхээр л кластер сум хэрэглэсэн бол хотын байгууламжид хэдэн зуугаараа биш юм аа гэхэд хэдэн арван цогцос дайралдах ёстой.
Дээр нь дэд сумнаасаа салсан кластер нь давшилтын талбай өндөр. Тиймээс зураг дээрх шиг нэг биш, нэлээд хэдэн байшинд хүрэх ёстой. Украинчуудын үзүүлсэн энэ зураг дээр сум биш, дээр нь аюултай биш энгийн хурдасгуур үзүүлжээ.
3. Харьков мужийн захиргааны байр далавчит пуужинд өртөв
Энэ бичлэгийг бүгд үзсэн биз ээ. Үзээгүй нь эндээс харвал мужийн захиргааны байрны өмнө зэвсэг унаж, дэлбэрч байгаа гардаг. Мэдээж Украины тал үүнийг Оросын далавчит пуужин унасан гэж танилцуулсан. Мэдээж украинчууд сайтар бодож боловсруулжээ.
Мужийн захиргааны өмнө “Азов” цугларах ёстой байлаа. Мэдээж жагсаал цуглаах хийх ёстой байлаа. Үүний мэдсэн Оросын тал цохилт хийхээр болжээ. Ингээд л цохилт үзүүлж, “Азов” жагсаалд ирсэнгүй, хохирогч ч гарсангүй болж таарчээ. Бичлэгээс үзэхэд энэ нь далавчит пуужин биш болох нь сайн харагдана.
Энэ нь “Смерч” юм уу “Ураган” төрлийн том калибрын зэрэг галлагаат реактив системээс харвасан энгийн л сум байна. Ийм сум баллистик замаар нисдэг. Эндээс харахад тун ойроос харвасан нь харагдана.
4. Чемодановка дахь булаан эзлэгчдийг хаясан техникүүд
УНИАН: Сумск мужид булаан эзлэгчид булаан авах юу ч үгүй гэдгийг ойлгоод техникээ боловсруулалтад үлдээгээд, харсан зүг рүүгээ зугтжээ Зарим техник нь агуулахын хаалганы дэргэд байрлуулсан байгааг хэн ч анзаараагүй. Энэ бүх хогийг ОХУ-ын зэвсэгт хүчин ашиглалтаас аль эрт гаргачихсан.
Харин Украины зэвсэгт хүчинд ийм олдвол ганц нэг тааралдана. Тиймээс “булаан эзлэгчдийн” гэж байгаа нь худал мэдээлэл юм. Үүнээс гадна тусгай ажиллагаанд оролцож байгаа манайх техникүүдийн нэг гэсэн ямар ч шинж тэмдэг харагдахгүй байна.
5. Сумск мужийн Тростянец хотод сүйрсэн Оросын цэргийн цуваа Суммк мужийн Тростянец хотод Украины цэргүүдэд бут ниргэгдсэн Оросын техникийн ээлжит цуваа. Тростянец нь Украины талтай тэнцэх хэмжээний хот. Тиймээс устгагдсан ачааны машины зураг Донбассын дайны үед хамаарах нь илт байна.
Бүх тоног төхөөрөмж дээр Оросын цэргийн хүчний таних тэмдэг байхгүй байгааг анхаарах нь зүйтэй. Тэд зүгээр л интернетээс зураг татаж аваад, хожсон мэт дамжуулжээ. Түүгээр ч зогсохгүй Т-72 танк, Мста-С гаубицууд Украины Зэвсэгт хүчинд албан ёсоор үйлчилж байна. Энэ бүхэн 90-ээд онд ЗСБНХУ-аас өвлөн авсан билээ.
6. Белоруссын дайчид тусгай ажиллагаанд оролцож, Беларусийн агаарын цэргийн хүчний нисгэгчид Украины объектууд руу цохилт өгч байна
Тагнуулууд Украин руу бөмбөгдөж буй Белоруссын командлагчдын нэрсийг зарлав. Нотолгоо болгож нисгэгчдийн жагсаалтыг гаргасан байна. Эдгээр жагсаалтад 2009 онд амь үрэгдсэн Александр Марфицкий, Александр Журавлевич нарын нэрс хүртэл оржээ.
7. Польш, Болгар улс Украинд цэргийн онгоц нийлүүлнэ
Хамгийн гол нь энэ мэдээллийг яагаад хамгийн түрүүнд Украины Тэнгисийн цэргийн хүчин албан ёсны сайтдаа бичсэн юм бол. Энэ бичлэгийг устгасан болов интернэт бүгдийг санадаг аж. Болгарын Ерөнхий сайд Кирилл Петков хүртэл “София Украинд сөнөөгч онгоцоор туслахгүй. Болгарын сөнөөгч онгоц гэж байхгүй. Манайх одоохондоо бага нислэгийг онгоцнуудтай.
Түүнийгээ өөр газарт шилжүүлэх боломжгүй” гэжээ. Польшууд арай хожуухан тайлбар өгсөн. Тус улсын Ерөнхийлөгч Дуда “Бид онгоцнуудаа явуулахгүй. Учир нь энэ нь Украины зөрчилдөөнд цэрэг зэвсгээр худалдан орсон асуудал болж, НАТО-г энэ зөрчилдөөнд хутгалдуулна. НАТО энэ зөрчилдөөнд оролцохгүй. Манай онгоц Украин руу нисэхгүй” гэжээ.
1 comment
Эх сурвалж нь