42qn88_MPA_PHOTO2020-7-0809_x974-1280x796.jpg

2022-01-28 10:29
Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд хандан энэ сарын 26-нд шаардлага хүргүүлжээ.

08-7.jpg

2022-01-28 10:23
Авто спортын хурд, хүчний илэрхийлэл болсон “Формула-1” уралдааныг зохион байгуулагчид Сингапурын Гран При уралдааныг зохион байгуулах шинэ гэрээнд гарын үсэг зурлаа гэж Royal Races-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Шинэ гэрээ долоон жил буюу 2028 он хүртэл хүчинтэй үргэлжлэх юм байна.  “Формула-1”-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стефано Доменикали “Формула-1” Сингапурт дахин долоон жил зохион байгуулахаар болж байгаад баяртай байна. […]

02-41-1280x929.jpg

2022-01-28 10:20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитинтэй утсаар ярилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамдын түвшинд ажиллаж байгааг дуулгаж, […]

01-41-1280x853.jpg

2022-01-28 10:17
Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй боллоо. Тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогсож, хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл гарсан хэмээн албаныхан тайлбар өгчээ Гэмтлийг […]

07-12.jpg

2022-01-28 10:14
Уржигдар Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дахь орон сууцны барилгын цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тус байр Эко констракшн компанийн барьсан байр гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Нийслэлд цахилгаан шаттай холбоотой осол урд өмнө гарч байсан. Тухайлбал, 2011 онд Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт […]

10-6-1280x827.jpg

2022-01-28 09:50
Британийн “Daily Mail” сонины уншигчид “Хойд урсгал 2”-ыг ашиглалтад оруулахгүй гэж сүрдүүлсэн АНУ-ын эрх баригчдыг хатуу шүүмжилжээ. Британийн олон нийт “Хойд урсгал 2”-ыг эхлүүлэхэд АНУ хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж үзсэн байна. Мөн олон нийт АНУ Украины хэрэгт оролцох ёсгүй, АНУ Украинаас хол байх ёстой, Хэн энэ тэнэгт (Байденд) Орос, Европын худалдааны хэлэлцээрээс татгалзах эрхийг өгсөн бэ?, Герман энэ талаар […]

09-5-1280x720.jpg

2022-01-28 09:46
Тажикистан, Киргизийн хил дээр мөргөлдөөн гарч, хүний амь үрэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Үүний улмаас Тажикистан армиа Киргизийн хил рүү татсан бөгөөд энд Үндэсний аюулгүй байдлын улсын хороо, цагдаа, армийн хүчнүүд тэнд байрлаж байна гэж Душанбе мэдэгдэв. Бүгд Найрамдах Киргизийн хүчнийхэн Тажикийн тал гранат, миномёт ашиглаж байгаа гэж мэдэгдсэн ч энэ нь хараахан батлагдаагүй байна.

05-18.jpg

2022-01-28 09:37
Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Монгол Улс Замын-Үүд төмөр замын боомтоор БНХАУ руу зэсийн баяжмал экспортлох боломж бүрджээ. Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас энэ сарын 26-нд “2022 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай мэдэгдэл гаргасан байна. […]

04-28-1280x720.jpg

2022-01-28 09:05
Ачаа тээвэр, карго үйлчилгээ үзүүлэгч байгууллага тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж, баримт бичгийн бүрдлийг хангахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа. Мөн хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээс зайлсхийх, бараа бүтээгдэхүүн илгээж буй иргэд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, хориотой эд зүйлс илгээж хууль, журам зөрчихгүй байхыг анхааруулсан байна. Учир нь улс хооронд тээвэрлэж, илгээж буй […]