Тажикистан, Киргизийн хил дээр мөргөлдөөн гарч, хүний амь үрэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Үүний улмаас Тажикистан армиа Киргизийн хил рүү татсан бөгөөд энд Үндэсний аюулгүй байдлын улсын хороо, цагдаа, армийн хүчнүүд тэнд байрлаж байна гэж Душанбе мэдэгдэв.
Бүгд Найрамдах Киргизийн хүчнийхэн Тажикийн тал гранат, миномёт ашиглаж байгаа гэж мэдэгдсэн ч энэ нь хараахан батлагдаагүй байна.