2022-01-28 08:53
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллажээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 3 удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны тогтоолоор хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулсан. […]



