Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд хандан энэ сарын 26-нд шаардлага хүргүүлжээ. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Л.Цэдэвсүрэнд хандан Боловсол салбарт Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний эрхийг дээдлэх, хууль дээдлэх ёс, шударга байдал, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг шаардсан байна.
Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна:
Нэг: 2020 оны 12-р сард тус яамны 110 албан хаагчийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Сеүл сениорс товер ХХК ийн Сонгдо эмнэгт 26.444.000 төггрөг (хорин зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган төгрөг)-ийн өртгөөр хийлгэжээ.
Энэ албан хаагчид дунджаар 240.400 (хоёр зуун дөчин мянга, дөрвөн зуун төгрөг) оногдож байна. Боловсрол шинжлэх ухааны яамны ажилтан, албан хаагчдынхаа эруул мэндэд анхаарсан сайн жишгийг дэмжинэ. Гэвч боловсрол, шинжлэх ухааны салбарын нийт ажилтан албан хаагчид ийм хөнгөлөлт, дэмжлэгийг хүртэж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн.
Иймд 2022 оны 1-р улиралд багтаан салбарын нийт багш албан хаагчдыг Сонгдо гэх мэт хувийн эмнэлэг болон 3 дахь шатлалын улсын эмнэлэгт 240.000 төгрөгөөс доошгуй өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахыг шаардаж байна
Хоёр: 2021 оны 12-р сард яамны нэр бүхий 15 албан хаагчдад орон сууцны дэмжлэг нэрийн дор 10-40 сая төгрөг олгожээ. Эдгээр 15 албан хаагчийн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан үзэхэд дийлэнх нь орон сууцтай болох нь тогтоогдож байгаа нь эдгээр албан хаагчдад албан тушаалын давуу байдал бий болгосон, эсвэл албан тушаалын дагуу байдлаа ашигласан гэх үндэслэлтэй.
Манай холбооны зүгээс удаа дараа тус яаманд хандан салбарын багш ажилтныг орон сууцанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулахыг шаардаж байсан ч шийдвэрлэж өгдөггүй байсан хэрнээ яамны албан хаагчдад давуу эрхээр олгосон нь ялгаварлан гадуурхалт бий болгож, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох нь тодорхой харагдаж байна.
Ийм учраас 2022 оны 1-р улиралд багтаан өөрийн гэх орон сууц 1000 д тус бурд нь 10-аас доошгуй сая төгрөгийн мөнгөн тусламж олгохыг шаардаж байна
Гурав: Боловсрол, шинжлэх ухааны яамны шилэн дансыг узэхэд 2016 оноос хойш НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байх бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн тайлан, түүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна.
Иймд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас БШУЯ-нд ирүүлсэн дэмжлэг, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтын тайланг нэгж арга хэмжээ, төсөл хөтөлбөр бүрээр нь бичгээр гаргаж өгөхийг шаардаж байна.
Дөрөв: 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр миний бие өөрийн Фэйсбүүк хуудсаараа БШУЯ-ны Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, н.Мөнгөнбагана, П.Нямхүү, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр нар яамны албан өрөөнд архи дарс өрсөн байдалтай авахуулсан зургийг нийтэлж, хариуцлага тооцохыг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд Ч.Баярмаа, Б.Энхбаяр нарт орон сууцны дэмжлэг үзүүлсэн нь ёс зүйгүй хариуцлагагүй хүмүүсийг өөгшлүүлсэн зарчимгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх нэр бүхий албан хаагчдад үзүүлсэн орон сууцны дэмжлэгээ буцаан авч, ажлаас халах арга хэмжээ авахыг шаардаж байна.
Манай холбооны зүгээс гаргаж буй дээрх шаардлагуудын хариуг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр бичгээр өгөхийг шаардаж байгаа бөгөөд үл тоон хэрэгжүүлээгүй тохиолдолд, албан үүргээ гүйцэтгэх, хууль биелүүлэхээс татгалзаж буй үйлдэл, эс үйлдлийн чинь төлөө Таныг албан тушаалаасаа огцрох шаардлагыг тавьж, тэмцэхээ үүгээр мэдэгдье.
ЖИЧ: Хувийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд гэжээ.
12 comments
Гүйэ нээрэн арай гомдмоор юмаа.Насаараа багшилчихаад ганц өрөө байргүй багш нар байхад байртай хүмүүст байрны мөнгө өгнө гэж юу гэсэн үг вэ.40 байгээ ядаж 10 сая төгрөгөө авъя.
Zuv demjij bn
Дараа нь багш нарт ээлж дараатай дэмжлэг үзүүлэхээр бодож байсан байлгүйдээ, ингээд нөгөө тамын тогооны үлгэрээр хэн ч дэмжлэг авахааргүй болж дээ, болж болж.
Дараа нь багш нарт ээлж дараатай дэмжлэг үзүүлэхээр бодож байсан байлгүйдээ, ингээд нөгөө тамын тогооны үлгэрээр хэн ч дэмжлэг авахааргүй болж дээ, болж болж.
ээлж дарааллын хувиарлалт нь шог байнашдээ.
Хүний хүүхдийг сургахын төлөө яваа хэдэн багш нараа гаргуунд нь хаяж дээ энэ Боловсролын яам
Хүн хэлэх яахав ээ, Мөнхтуяа багш аа? Байранд оруулж өгнө гээд хохироосон багш нарынхаа мөнгийг буцааж өгч дуусгасан уу? Нэг хүнээс авсан арван сая төгрөг чинь бага мөнгө биш шүү дээ. Гурван жил боллоо. Баригдсан байр ч байхгүй, өгөх мөнгө ч байхгүй гээд худлаа үнэн яриад, хүмүүсийн толгойг эргүүлээд явж болохгүй шүү дээ. ҮЭ-д маань хүмүүс гишүүнээр элсээд мөнгөтэй болохоороо өгнө гэж хүлээсээр байтал хэдэн жил болох вэ??? Ингэж багш нарын нэрийг барьж жүжиглэхээс болио!!!
Орон сууцгүй багш нараа дэмжиж өгөх хэрэгтэй !!?
Банкууд хашаа байшинг үнэлэхгүй барьцаа хөрөнгө нэхээд байдагт анхаарлаа хандуулаарай.
Орон сууцгүй багш нараа дэмжиж өгөх хэрэгтэй !!?
Банкууд хашаа байшинг үнэлэхгүй барьцаа хөрөнгө нэхээд байдагт анхаарлаа хандуулаарай.
Төрийн албанд хаа сайгүй авлигачид нээрээ даврах юм аа.Үзэн ядаж байна.Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын өөрийн гэсэн бүр нэгээр тогтохгүй орон сууцтай сайд дарга генерал хурандаа сүүлийн 12 жилд баригдаж ашиглалтанд орсон тус батлан хамгаалах салбарт алба хаагчдад зориулсан албан тушаалын 590 айлын орон сууцнаас ичих ч үгүй авч өөрсдөө суухгүй бусдад түрээслэн ашиг олох бас өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ оруулчихаад өнгөрсөн онд маш хямдхан буюу 5-24 сая төгрөгөөр хувьчилж авцгаасан. Батлан хамгаалахын өнөөгийн сайд авлигач генерал Г.Сайханбаяр Маршал таунд хаустай атлаа өөрийнхөө ээжид, бас хадамдаа нэг нэг байр авсан.Гэтэл энэ салбарын цэргийн ангийн эгэл жирийн мянга мянган залуу офицер ахлагч нар өөрийн гэсэн орон гэргүй учраас өндөр үнээр байр түрээслэж байна. Ийм ширэн нүүртэй сайдыг зайлуулах хэрэгтэй.АТГ уг нь энэ явдлыг шалгаж өөрийн гэсэн байртай 15 генерал 50 хурандаа дээрх байрнаас авсаныг тогтоосон боловч ерөнхийлөгч нөлөөлж шалгах ажлыг зогсоосон.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл гэх байгууллага, тэргүүн нь болох Мөнхбаатар, Мөнхтуяа нар өөрсдөө багш нарын нэр барьсан шантаачин байгууллага, хүмүүс ш дээ. Энх-Амгалан сайдтай хаалтын гэрээ хийж машин унаа хүртэл нууцаар авсныг олон хүн мэдэж байгаа. Өөрсдөө багш нарыг орон сууцжуулна гээд баахан мөнгө (10 сая) урьдчилгаа авсан, тэр тайлангаа тавиач, троллуудаа. Энэ албан бичгээ “хуурай ах дүү” Энх-Амгалан сайддаа шууд хаягдаад өгөхгүй яасан юм!!?? Хариугаа тэр “саад”-аасаа ав. Та 2-ын бузар булайг маш олон хүн мэдэж байгаа. Сайд дарга нарыг дандаа шантаажилна. Хаалтын гэрээ хийж хамтран ажиллахгүй хүнээ худал үгээр дандаа шантаажилна. Хамтран ажиллах дарга сайдаа тэнгэрт тултал магтаж “хамтран ажилладаг”. Багш нарын нэр барьсан луйварчид минь зайл цаашаа.
meregjel bus umnu ogtsorson ene emegtei ergeed yagaad tavigdvaa bolovsroliin salbartaa mergejliin xunee tavixgui bol ogt boloxgui. mun xugjiiin berxsheeltei xun tom tsogtsolbor surguuliin zaxiral bolson bn lee. neg ix xurliin gishuun avgaigiin ueel yum bx.