Авто спортын хурд, хүчний илэрхийлэл болсон “Формула-1” уралдааныг зохион байгуулагчид Сингапурын Гран При уралдааныг зохион байгуулах шинэ гэрээнд гарын үсэг зурлаа гэж Royal Races-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Шинэ гэрээ долоон жил буюу 2028 он хүртэл хүчинтэй үргэлжлэх юм байна. “Формула-1”-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стефано Доменикали “Формула-1” Сингапурт дахин долоон жил зохион байгуулахаар болж байгаад баяртай байна. 2008 онд “Формула 1″ түүхэндээ анх удаа шөнийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд тэр цагаас хойш Сингапур хөгжөөн дэмжигчид, баг, жолооч нарыг баярлуулсан хэвээр байна” хэмээн мэдэгджээ.
2022 оны Формула 1-ийн аварга шалгаруулах тэмцээн, Сингапурын Гран При аравдугаар сарын 2-нд болохоор товлогджээ.