e0557f_6724b49752600a92e5fedbae17f09ad3_x974-1280x853.jpg

2022-01-27 11:00
2021 онд Хятад улсын гадаадаас импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оноосоо буурсан нь Австрали, Монголын нийлүүлэлт багассантай холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ. Тус улс өнгөрсөн онд 54.7 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2020 оны хэмжээнээс 24.6 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. “Бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээ өссөн ч Австрали, Монгол улсуудын нийлүүлэлтийн хомстлыг нөхөх хэмжээнд […]

selenge.jpg

2022-01-27 10:45
Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 01 дүгээр захирамжаар аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа гардуулж, уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч, тусгай чиг үүрэгтэй байгууллагын дарга, захирагч нар оролцсон юм. […]

inbound148972465496839502.jpg

2022-01-27 10:26
Узбекистаны нийслэлд 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 25-нд хагас шигшээ тоглолтууд явагдах байсан ч Кыргызстан, Казахстан, Узбекистан улсуудад тог тасарч, цахилгааны саатал гарсан тул болсонгүй. Азийн боксын холбооноос хагас шигшээ тоглолтыг 27-нд зохион байгуулж, финалын тулаануудыг 29-нд хийхээр шийдвэрлэжээ.

02-18-1.jpg

2022-01-27 10:20
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт  төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,332.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар өсчээ. Тус салбарын төсөвт төвлөрүүлсэн орлогыг бүтээгдэхүүн тус бүрээр харуулвал зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй буюу нийт орлогын 63 хувийг бүрдүүлсэн байна. 2021 онд салбарын төсөвт оруулсан орлого өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өссөн […]

06-10.jpg

2022-01-27 10:14
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Тус компанийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсож, үүрэг өгөв. 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил дуусаж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний […]

05-17.jpg

2022-01-27 10:10
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт энэ сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болов

09-1280x901.jpeg

2022-01-27 09:57
Б.ДАМДИН-ОЧИР “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага уржигдар 2021 оны авлигын индексийг зарлалаа. Монгол Улс 100 онооноос 35-ыг авч, 180 улсаас 110-т бичигдсэн байна. Өмнөх жилд 111 дүгээрт байснаа нэгээр урагшилжээ.  Манайхан энэ дүнд сэтгэл хангалуун байна. “…Ахиц гарлаа” хэмээн баярлав. “…Хэдийгээр нэг байраар урагшилсан боловч бидний эхлүүлсэн ажил, авлигатай тэмцэж буй тэмцэл үр дүнгээ өгч […]

07-10.jpg

2022-01-27 09:37
АНУ Европын аюулгүй байдлын чиглэлээр тавьсан саналд өгсөн хариултаа ОХУ-д бичгээр хүлээлгэн өглөө. АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен хэлэхдээ, Вашингтон НАТО-гийн нээлттэй хаалганы зарчмыг баримталсаар байгаа ч Москвагаас эвслийг зүүн тийш тэлэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардсан гэжээ. Мөн хэлэлцээр хийх орон зай үлдээхийн тулд АНУ ОХУ-д өгсөн хариултаа текстээр нийтлэх бодолгүй байгааг Блинкен […]