xwObRBRKD2UPgMe4ILVL.jpg

2022-01-27 14:53
Ерөнхийлөгчийн зүгээс инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг бий болгож байгаа. Иймд Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг өчигдөр чиглэл болгосон. Харин […]

272128844_1063345211040105_6090676966665682066_n-810x500.jpg

2022-01-27 14:45
NEWS агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, энэ жил 15 жилийн ойтойгоо золгож байгаа аж. Тус сайтын зүгээс 15 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд хэвлэл мэдээллийн салбартаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цахим мэдээллийн сайтуудынхаа дунд “News-15” спортын наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.

02-39-1280x920.jpg

2022-01-27 14:13
Казахстаны парламент пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа “БНКазУ-ын зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, бүх насаараа Аюулгүйн зөвлөлийг даргалах эрхтэй байсан Назарбаевын онцгой эрхийг хасчээ. Назарбаев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2018 онд Аюулгүйн зөвлөлийн хуулийг баталсан ба энэ байгууллагын статусыг зөвлөлдөх эрх үүргээс Үндсэн хуулийн  чиг үүрэгтэй болгон өөрчилж, өөртөө Казахстаны аюулгүйн зөвлөлийг бүх […]

cce15b746e2814c9749e7747deceb2f45ac3e78e.jpg

2022-01-27 14:11
2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ.  Урьдчилсан байдлаар IV  улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. Өнгөрсөн III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан. Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын […]

6a4ebcf145acdb1ec0e88a5d651af6d7.jpg

2022-01-27 14:02
Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 578 шийдвэрийг зөвтгүүлжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны 12,131, давж заалдах шатны 1,967, хяналтын шатны 299 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар прокурор оролцсон байна. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад прокуророос давж заалдах шатны шүүхэд 739, хяналтын шатны шүүхэд 56, нийт 795 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 72,7 […]

lack.jpg

2022-01-27 13:41
ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн Ахлах сувилагч Ц.Тунгалаг COVID-19-ийн халдвараар өвчилсөн хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр “Гэрийн хяналтад эмчлүүлж буй хүүхдийн эмнэл зүйн байдлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хяналт тавина. Эцэг эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн ажилтан хүүхдэд илэрч буй шинжүүдийг тайлбарлан зөвлөж үүнийг үндэслэн тогтмол хянаж […]

Mongolia_QS_08607.png

2022-01-27 13:28
Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болжээ. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжиж, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй […]

13-2-1280x959.jpg

2022-01-27 13:05
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч эргэн төлөлт хийлгүй Шүүхийн хаалга татаж байгаа “Нүүдэлчин” компанийн хүргэн, эрх баригч намын генсек асан, БСШУ-ны сайд, асан УИХ-ын гишүүн асан, АНУ дахь Монгол Улсын Элчин сайд асан нөлөө бүхий улс төрч Ё.Отгонбаяр мэдээллийг цацсан сэтгүүлчдийг “ална” хэмээн заналхийлсэн нь олон нийтийн дунд багагүй яриа дэгдээлээ. Зарим нь […]

09pusm_272708943_4792705007463310_2184667186588769509_n_x974.jpg

2022-01-27 12:53
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн нийт 4,101 багш бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад хамрагджээ. Сургалтыг цахим болон танхим хосолсон сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ур чадварыг нэмэгдүүлэх, хичээлийн зохион байгуулалт, менежментээр хангах зорилгоор нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан байна. Багш нар дээрх сургалтаар монгол хэл, […]