05-16.jpg

2022-01-27 09:30
Киев дэх АНУ-ын Элчин сайдын яам лхагва гаригт Америкийн иргэдийн аюулгүй байдал хүнд байгаа учраас Украиныг нэн даруй орхин гарах талаар бодохыг уриалжээ. ОХУ-ын зүгээс ирж буй цэргийн ажиллагааны эрсдэл өндөр, Украины аюулгүй байдал урьдчилан таамаглах аргагүй нөхцөлд байгаа ба цаашид улам дордох эрсдэлтэй байна. Тиймээс АНУ-ын иргэд нэн даруй Украиныг орхин гарах талаар бодож эхлэхийг […]

web.jpg

2022-01-27 09:30
Улаанбаатар. Нэгдүгээр сарын 27-нд болох үйл явдлын тойм: 10.30 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар хэвлэлийн хурал хийж, 15 иргэнд МҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна. Утас:99027019 88007709 11.00 цагт “Шонхор тауэр”-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. 13.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа УИХ-ын гишүүн С.Одонтуяад шаардлага хүргүүлнэ.

01-32.jpg

2022-01-27 09:24
Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, […]

Capture-2.jpg

2022-01-27 09:20
ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” намын тэргүүн Сергей Аксенов Донбассын Бүгд найрамдах улсуудад зэвсэг нийлүүлэх шаардлагатай гэсэн санаачилгыг дэмжиж байгаагаа өөрийн Telegram сувагтаа мэдэгджээ. Өмнө нь “Нэгдсэн Орос”-ын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Турчак “Москва Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын батлан ​​хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн түрэмгийллийг таслан зогсооход тодорхой төрлийн зэвсэг нийлүүлэх хэлбэрээр шаардлагатай […]

04-25.jpg

2022-01-27 09:12
БГД-ийн 2-р хорооны нутаг, Төмөр замын арын байрны лифтний хаалга эвдэрч 3 настай хүүхэд долоон давхараас унаж амиа алджээ. Осол өчигдөр орой 18:30 цагийн орчимд гарсан бөгөөд хүүхэд лифтний хаалга налан зогсож байгаад лифтний хонгил руу унасан байна.

08-5-1280x853.jpg

2022-01-27 09:07
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ хэрвээ Украины эсрэг түрэмгийлэл үйлдвэл тэр дор нь хамгийн хатуу хориг арга хэмжээг авна гэж амласан. Жо Байден эрс шийдэмгий байгаа ч Америкийн компаниуд болон Европын холбоотнууд түүнд хөнгөн хуумгай хандахгүй байхыг уриалж эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын томоохон компаниуд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахын өмнө өөрсдийнхөө тухай эрэгцүүлж, Америкийн бизнесийг хохироохгүйг […]

04-27-1280x720.jpg

2022-01-27 09:01
Ачаа тээвэр, карго үйлчилгээ үзүүлэгч байгууллага тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж, баримт бичгийн бүрдлийг хангахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа. Мөн хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээс зайлсхийх, бараа бүтээгдэхүүн илгээж буй иргэд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, хориотой эд зүйлс илгээж хууль, журам зөрчихгүй байхыг анхааруулсан байна. Учир нь улс хооронд тээвэрлэж, илгээж буй […]

01-39.jpg

2022-01-27 08:50
Хөгжлийн банкнаас зээл авч, банкыг дампууруулах хэмжээний алдагдалд оруулсан аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдүүдийн тухай мэдээлэл дэлгэгдэж, МАН-ын гишүүн, БСШУ-ны сайд асан, АНУ-ын Элчин сайд асан Ё.Отгонбаярын нэр дурдагдсан нь цахим орчинд дуулиан тарьж байна. Зээлийн эргэн төлөлтийг хийлгүй, шүүхийн хаалга татаж байгаа “Нүүдэлчин” ХХК-ийг төлөөлөн Ё.Отгонбаяр нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг “ална” хэмээн заналхийлсэн […]

02-35-1280x853.jpg

2022-01-27 08:39
Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Өмнөх онд нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталсан юм. Улмаар 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан байна. Ингэснээр өнгөрсөн онд олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг 7.7 хувь, согтуугаар үйлдэгдэх гэмт […]

03-28-1280x853.jpg

2022-01-27 08:30
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2022.01.26) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа. Уулзалтын эхэнд ноён Якоб Стаусхолм Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд түүний хүчин чармайлт чухал байсныг онцлов. Тэрбээр, Рио Тинтогийн хувьд шийдвэр гаргахад амаргүй байсан хэдий […]