АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ хэрвээ Украины эсрэг түрэмгийлэл үйлдвэл тэр дор нь хамгийн хатуу хориг арга хэмжээг авна гэж амласан. Жо Байден эрс шийдэмгий байгаа ч Америкийн компаниуд болон Европын холбоотнууд түүнд хөнгөн хуумгай хандахгүй байхыг уриалж эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын томоохон компаниуд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахын өмнө өөрсдийнхөө тухай эрэгцүүлж, Америкийн бизнесийг хохироохгүйг хичээх ёстой талаар Цагаан ордон, Конгрессоос хүссэн байна.
АНУ-ын дор хаяж хоёр корпорацийн лобби бүлэг Жо Байдены засаг захиргаа болон Конгрессын гишүүдэд АНУ-ын пүүсүүдэд бизнесээ аврах боломжийг олгохын тулд тодорхой хөнгөлөлт үзүүлэхийг шаардаж эхэлсэн талаар Ройтерс мэдээлжээ.
АНУ Путины эсрэг биечлэн хориг арга хэмжээ авч, технологийн экспортыг хааж болох ч барууны орнууд Украин руу хийгдэх довтолгооны үед үнэ өсгөх талаар бодож байгаа. Цэргүүд болон Элчин сайдын яамдыг нүүлгэн шилжүүлэх, зэвсэг нийлүүлэх зэрэг асуудал нь Украины хямрал хэрхэн хөгжиж байгааг харуулж байна. Эдгээрийг сайтар бодож үзэх шаардлагатай хэмээн АНУ-ын Үндэсний гадаад худалдааны зөвлөлийн дарга Жейк Колвин мэдэгдсэн бол АНУ-ын газрын тос, байгалийн хийн корпорацууд өөрсдийн лобби байгууллага болох Америкийн газрын тосны хүрээлэнгээр дамжуулан Оросын эсрэг хориг арга хэмжээний шинэ дэглэмийг шилжилтийн үе, Орос дахь ажлаа зогсоох цаг хэмээн үечлэн тооцож, энэ циклийг Америкийн бизнесийг унагаахгүй байхад давхар мөрдөхийг уриалжээ.