Казахстаны парламент пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа “БНКазУ-ын зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, бүх насаараа Аюулгүйн зөвлөлийг даргалах эрхтэй байсан Назарбаевын онцгой эрхийг хасчээ.
Назарбаев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2018 онд Аюулгүйн зөвлөлийн хуулийг баталсан ба энэ байгууллагын статусыг зөвлөлдөх эрх үүргээс Үндсэн хуулийн чиг үүрэгтэй болгон өөрчилж, өөртөө Казахстаны аюулгүйн зөвлөлийг бүх насаараа удирдах боломж олгосон байдаг.
Мөн “Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д өөрчлөлт оруулж, улс төрийн нам нь Мажилисын депутатад нэр дэвшигчдийн намын жагсаалтыг батлахдаа тэдгээрт гурван ангиллын төлөөллийг оруулахаар тусгажээ.
Энэ хуулиар нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүд болон хорин нас хүрээгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс багтахаар хуульчилсан байна.
1 comment
Шалгах боло у?Итгэлгүйл байна. Ерөнхийсайдын шууд удирдлаганд шалгасан ч прокцрор тохиролцоод шүүх нь өршөөгөөд дуусахбий дээ. Үнн гэж хаана байна. Монголд үнэн байна уу?