Ерөнхий сайд АТГ-т Хөгжлийн банкны зээлдэгчдийг шалгуулах үүрэг өгчээ
2022-01-27 14:40

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-т Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шалгах үүрэг өгчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-т Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шалгах үүрэг өгчээ. Энэ сарын 21-нд Хөгжлийн банк олон тэрбумын зээл авсан ч эргэн төлөлт хийгээгүй 26 зээлдэгчийн нэрийг зарласан юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орж, банк гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй 26 зээлдэгчээс бол 841 тэрбум төгрөгөөр хохирч болзошгүй болоод байгаа.
Хөгжлийн банкыг эрсдэлд оруулсан 26 компанийн зээлийн мэдээллийг энд дарж үзнэ үү.