Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,332.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар өсчээ. Тус салбарын төсөвт төвлөрүүлсэн орлогыг бүтээгдэхүүн тус бүрээр харуулвал зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй буюу нийт орлогын 63 хувийг бүрдүүлсэн байна. 2021 онд салбарын төсөвт оруулсан орлого өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өссөн нь зэс, алт, төмөр, цайр, хайлуур жонш зэрэг ашигт малтмалын үнэ өсөлттэй байсантай холбоотой юм.
2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр улсын төсөвт олборлох салбар 3,845.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс
-зэс 2,421.8 тэрбум төгрөг,
-нүүрс 756.9 тэрбум төгрөг,
-алт 227.3 тэрбум төгрөг,
-төмөр 173.4 тэрбум төгрөг,
-хайлуур жонш 108.8 тэрбум төгрөг,
-цайр 104.4 тэрбум төгрөг,
-бусад ашигт малтмал 52.9 тэрбум төгрөг байна.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,322.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
-зэс 1,299.3 (2.2 дахин) тэрбум төгрөг,
-төмөр 83.1 (92.0%) тэрбум төгрөг,
-цайр 70.2 (3.0 дахин) тэрбум төгрөг,
-хайлуур жонш 65.5 (2.5 дахин) тэрбум төгрөг,
-алт 53.3 (30.7%) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.