Нийслэлийн гэр хорооллоос ялгарч байгаа утаа өмнөх хоёр жилээс эрс нэмэгдэж, асуудал хэвлэл мэдээлэл, сошиалын хэмжээнээс хальж Засгийн газрын түвшинд яригдаад удаж байна. Утааны шалтгааныг тодруулах Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар тодруулсан ажлын хэсэг гэр хороололд ажиллаж, айлын гэрт орж, гэр хорооллын дээгүүр дрон нисгэж дахин шалгалт хийнэ гэсэн нь олон ниитийн эсэргүүцэлтэй тулгарч, БОАЖ-ын сайдын бодлогогүй шийдвэрийнхээ дараа албан тушаалаасаа огцорч байлаа.
Удахгүй дахин нэг албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөхөд хүрч магадгүй байна. Энэ бол Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар. Тавантолгой түлш ХХК-ийн баруун ба зүүн бүсийн үйлдвэрт очиж ажилласан БОАЖ-ын шинэ сайд нийслэлийг бүрхэж байгаа утааны гол шалтгаан үйлдвэрийн технологийн горим зөрчигдсөнтэй холбоотой хэмээн үзэж буйгаа ойлгуулж эхэлсэн.
Үйлдвэрийн хатаах дамжлагын хугацааг уртасгах ёстой гэсэн мэргэжлийн байгууллагуудын шийдвэрүүд ч Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт технологийн горим алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэмээн ойлгогдож байгаа. Тиймээс Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатарт үйлдвэрт гал гарсан, түлшний технологийн горим алдагдуулсан зэрэг шалтгаанаар хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж магадгүй сураг дуулдаж эхэллээ.