07-7.jpg

2021-12-09 18:05
Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал кино Америкийн кино хүрээлэн (AFI)-ийн тусгай шагнал хүртлээ гэж Yonhap агентлаг пүрэв гарагт мэдээлжээ. People’s Choice Awards шагнал гардуулах ёслолын үеэр “Squid Game” The bingeworthy show of 2021 («Бөөндөө үзэх шоу»)-гаар шалгарсан байна. Түүнтэй хамт «Локи», «Тед Лассо», «Секс/амьдрал», «Исттаунаас ирсэн Мейр» зэрэг 6 шоу өрсөлджээ. Энэ онд гол шагналыг […]

06-10.jpg

2021-12-09 17:50
Австралийн Засгийн газар парламентынх нь байрны ойролцоо идээшиж эхэлсэн туулайнуудтай тэмцэхийн тулд мэргэжлийн буудагчдыг хөлсөлжээ. Канберра хотод хэд хоногийн турш хүчтэй аадар бороо орж, үүнийг дагаад өвс өндөр ургасан байна. Энэ нь зэрлэг туулайнуудын хувьд хот руу орох сайхан шалтаг болжээ. Ингээд амьтад өвсийг идэж, асар хурдтайгаар үржиж эхэлсэн байна. Канберрагийн үндэсний газрын мэдээлснээр, парламентын […]

10-3.jpg

2021-12-09 17:21
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэн “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриан дор зохион байгуулагдлаа. Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн […]

09-4.jpg

2021-12-09 17:10
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани өнгөрсөн долоо хоногоос БНХАУ-д нүүрсээ гаргаж эхэлсэн байна. Тус компани хилийн хязгаарлалттай холбоотойгоор түр хугацаанд нүүрсний экспортоо зогсоогоод байсан юм. Харин БНХАУ-д нүүрсээ гаргаж эхэлсэн ч БНХАУ-ын талаас тавьж буй шаардлага, хатуу хяналт, шалгалт нь экспортын биет хэмжээнд сөргөөр нөлөөлж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл их хэмжээний нүүрс […]

08-5.jpg

2021-12-09 16:57
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Хүн худалдаалахтай тэмцэх шинэчлэгдсэн бодлогыг олон нийтэд танилцуулах уулзалтыг Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-аас зохион байгууллаа. МСК нь 2021 оны аравдугаар сарын 18-нд Хүн худалдаалахтай тэмцэх шинэчлэгдсэн бодлогыг баталсан. Уг бодлого нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн загварыг боловсруулахаас эхлээд […]

05-11.jpg

2021-12-09 16:55
Өмнөд Солонгост коронавирусийн шинэ халдварын тоо хоёр дахь өдрөө дараалан 7000-г давж, маш хүнд өвчтөний тоо шинэ дээд түвшиндээ хүрчээ. Энэ тухай Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нь мэдээлсэн байна. Өвчлөл огцом өссөн нь арваннэгдүгээр сарын 1-нээс хөл хорионы хязгаарлалтаа сулруулсантай холбоотой. Лхагва гарагт л гэхэд омикрон омгийн 22 тохиолдол илэрч, нийт халдварын тоо […]

04-14.jpg

2021-12-09 16:46
ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов авлигын хэрэгт сэжиглэгдээд буй Ставропольскийн хязгаарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналт шалгалтын газрын дарга Алексей Сафоновын нэр дээр ямар эд зүйлс олсноо РИА «Новости»-д мэдээлжээ. Сафонов алтан суултууртай ордонд амьдардаг болох нь тогтоогдсон. Тэгвэл үүнээс гадна түүнээс үл хөдлөх хөрөнгийн 21 объект, 6 автомашин олдсон бөгөөд ихэнхийг нь өөрийнхөө болон […]

01-21.jpg

2021-12-09 16:26
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын мэдээллийг танилцуулж байна. НЭГ. Тавигдах шаардлага 1. Монгол Улсын иргэн байх, […]

02-18.jpg

2021-12-09 16:02
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд 2021 оны арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд цахимаар оролцлоо. Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү хуралдаан нь 2014 оноос […]

03-14.jpg

2021-12-09 15:42
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүх санал гаргах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт […]