Австралийн Засгийн газар парламентынх нь байрны ойролцоо идээшиж эхэлсэн туулайнуудтай тэмцэхийн тулд мэргэжлийн буудагчдыг хөлсөлжээ.
Канберра хотод хэд хоногийн турш хүчтэй аадар бороо орж, үүнийг дагаад өвс өндөр ургасан байна. Энэ нь зэрлэг туулайнуудын хувьд хот руу орох сайхан шалтаг болжээ. Ингээд амьтад өвсийг идэж, асар хурдтайгаар үржиж эхэлсэн байна.
Канберрагийн үндэсний газрын мэдээлснээр, парламентын байрны дэргэд идээшиж эхэлсэн туулайнууд хүмүүст саад болохоос гадна өвс ургамлыг ихээр идэж, хөрсний элэгдэл үүсгэж эхэлсэн байна.
Анхандаа энэ амьтадтай хор ашиглан тэмцэх гэсэн боловч аюултай хор нь ховор төрлийн шувууд, бусад амьтдад сөргөөр нөлөөлнө гэж үзсэн тул хийн буугаар буудаж алахаар болжээ.
Буудсан амьтдын сэгийг амьтны хүрээлэнд өгөх юм байна. Хүрээлэнгийн ажилтнууд үүгээр юу хийхээ шийдвэрлэнэ гэжээ.
Эх сурвалж: MIR24