2021-12-09 16:551min00

Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тоо эрчимтэй өсөв

05

Өмнөд Солонгост коронавирусийн шинэ халдварын тоо хоёр дахь өдрөө дараалан 7000-г давж, маш хүнд өвчтөний тоо шинэ дээд түвшиндээ хүрчээ. Энэ тухай Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нь мэдээлсэн байна.

Өвчлөл огцом өссөн нь арваннэгдүгээр сарын 1-нээс хөл хорионы хязгаарлалтаа сулруулсантай холбоотой. Лхагва гарагт л гэхэд омикрон омгийн 22 тохиолдол илэрч, нийт халдварын тоо 60-д хүрээд байна.

Эх сурвалж: MIR24