ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов авлигын хэрэгт сэжиглэгдээд буй Ставропольскийн хязгаарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналт шалгалтын газрын дарга Алексей Сафоновын нэр дээр ямар эд зүйлс олсноо РИА «Новости»-д мэдээлжээ.
Сафонов алтан суултууртай ордонд амьдардаг болох нь тогтоогдсон. Тэгвэл үүнээс гадна түүнээс үл хөдлөх хөрөнгийн 21 объект, 6 автомашин олдсон бөгөөд ихэнхийг нь өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр бүртгүүлсэн байжээ. Шүүхээс ойрын хугацаанд тухайн эд хөрөнгийг улсын орлого болгох асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Интернэт сүлжээгээр Ставропольскийн хязгаарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналт шалгалтын газрын даргын гэрийн зураг тархаж, олон хүний анхаарлыг татсан билээ. Зураг дээрээс харахад ампир стилийн тавилга, чимэглэлтэй, том гэрлэн чимэглэлтэй, алтадмал шаттай, тэр ч байтугай алтан суултууртай нь харагдсан юм. Зургаадугаар сарын сүүлчээр ДХЯ-ны Аюулгүйн хорооны төлөөлөгчид Алексей Сафонов тэргүүтэй орон нутгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналт шалгалтын газрын хэдэн арван ажилтныг саатуулж байсан юм. Тэднийг тонуул хийсэн, хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгаж, 19 сая рублийн авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалж: ГАЗЕТА