01-10.jpg

2021-12-09 11:30
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн 102 тусгай дугаарын утсанд 1785 гомдол мэдээлэл, 1408 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 71, хүний биед халдсан 58 дуудлага ирсэн байна. Мөн 193 хүн эрүүлжүүлэхэд хонож, 77 хүн архидан согтуурсан зөрчил гаргаж, 26 хулгайн хэрэг илэрсэн бол гэр бүлийн хүчирхийлэл 132, согтуугаар автомашин жолоодсон 95 […]

95.jpg

2021-12-09 11:16
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр өгсөн мэдээллийн үеэр НЭМГ-ын дэд дарга Ж.Отгонболд урвалж оношлуурын нөөц, дархлаажуулалтын явцын талаар танилцуулав. Тэрээр “Нийслэлд одоогийн байдлаар 32 эмнэлэгт коронавирусийн халдвартай 1725 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3993 хүн гэрээр хянагдаж байна. Мөн ойрын хавьтал болсон 4935 иргэн бий. Биеийн байдал нь маш хүнд хүний тоо 69 байна. Орны эргэлтийн […]

47-6.jpg

2021-12-09 11:02
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр “Миний бие тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцон тухай хуулийн төслийг өргөн барьсан. Нэлээд тэмцэж байж арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан. Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээгүй. […]

14-4.jpg

2021-12-09 10:56
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн хэлэлцэх асуудлын эхэнд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Азид анх удаа байгуулагдсан нам гэнэ, 100 жил болсон гэнэ. Монгол Улсдаа ууган улс төрийн хүчин гэж […]

9-12.jpg

2021-12-09 10:50
АТГ-ын Олон нийтийн зөвлөлд бие даасан төсөв гэж байхгүй бөгөөд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх урамшуулал авдаг байсан байна. Харин тав дахь Олон нийтийн зөвлөлийн хугацаанд гишүүдэд сар болгон 500 мянган төгрөгийн урамшуулал олгодог болжээ. Хуульд АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь орон тооны бус гэж явдаг аж.  

4-7.jpg

2021-12-09 10:32
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд 2021 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд цахимаар оролцлоо. Энэхүү хуралдаан нь 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид оролцдог аж. […]

7-10.jpg

2021-12-09 10:25
“Moon dance” цэнгээнт бүжгийн хамтлаг Герман улсын Бремен хотод энэ сарын 18-нд зохион байгуулагдах  Латин Америк бүжгийн ДАШТ-д оролцохоор хүлгийн жолоо залжээ. “Moon dance” хамтлаг нь бүжигчид, менежерүүдээс бүрдсэн 20 гаруй гишүүнтэй бөгөөд О.Саранхүү багшаар удирдуулж, О.Оюунбат багш дасгалжуулж байна. Бүжгийн спортын тэмцээн нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе […]

21.jpg

2021-12-09 10:17
Монголын Цахилгаан Холбоо ХК-аас цар тахлын үед Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг Төв шуудангийн гадна байршуулсан. Тухайн утасны бүхээгээс үүрэн телефоны оператор компанийн дугаар харгалзахгүйгээр бүх дугаар луу хоёр минут үнэгүй ярих боломжтой бөгөөд урд нь 204 угтвар тоог хийх юм байна. Харин онцгой […]

84-4.jpg

2021-12-09 10:17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум […]

4521-1024x689.jpg

2021-12-09 10:09
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Сэврэй-Уул” гэдэг газар арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 00:46 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг иргэдээс тодруулахад, “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй” хэмээн мэдээлжээ. Эх сурвалж: […]