Монголын Цахилгаан Холбоо ХК-аас цар тахлын үед Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг Төв шуудангийн гадна байршуулсан.
Тухайн утасны бүхээгээс үүрэн телефоны оператор компанийн дугаар харгалзахгүйгээр бүх дугаар луу хоёр минут үнэгүй ярих боломжтой бөгөөд урд нь 204 угтвар тоог хийх юм байна.
Харин онцгой байдлын 101, цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгана. Харин олон улс болон лавлах дугаар руу залгах боломжгүй аж: