Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн 102 тусгай дугаарын утсанд 1785 гомдол мэдээлэл, 1408 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 71, хүний биед халдсан 58 дуудлага ирсэн байна.
Мөн 193 хүн эрүүлжүүлэхэд хонож, 77 хүн архидан согтуурсан зөрчил гаргаж, 26 хулгайн хэрэг илэрсэн бол гэр бүлийн хүчирхийлэл 132, согтуугаар автомашин жолоодсон 95 зөрчил илэрчээ.