Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани өнгөрсөн долоо хоногоос БНХАУ-д нүүрсээ гаргаж эхэлсэн байна.
Тус компани хилийн хязгаарлалттай холбоотойгоор түр хугацаанд нүүрсний экспортоо зогсоогоод байсан юм. Харин БНХАУ-д нүүрсээ гаргаж эхэлсэн ч БНХАУ-ын талаас тавьж буй шаардлага, хатуу хяналт, шалгалт нь экспортын биет хэмжээнд сөргөөр нөлөөлж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл их хэмжээний нүүрс гаргах боломжгүй байгааг онцолсон юм.
Хилийн боомт дахь гацааг арилгах ажлын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Замын-Үүдэд очсон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.
Замын-Үүд-Эрээний боомтын дундын бүсэд чингэлэг ачих, буулгах талбай байгуулаад бөгөөд энэхүү талбай нь 50 орчим чингэлэг байршуулах зайтай юм байна.
Харин Гашуунсухайт боомтын хувьд ӨМӨЗО-ы удирдлагууд 12 дугаар сарын гурванаас эхлэн нүүрс тээврийн 100 автомашин хилээр оруулахаа мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч Ганцмод боомтод очоод шинжилгээ өгсөн жолооч нараас зургаан хүний шинжилгээний хариу “Эерэг” гарсан талаар талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.
Нөхцөл байдлаас хамаараад БНХАУ-ын тал ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа юм.