21.jpg

2021-11-05 20:31
Ардчилсан намын өнөөдрийн Онц их хурлаар тус намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон батлав. Хуралд, 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэлсэн бөгөөд үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж  цэг тавих юм.  Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг […]

01-10.jpg

2021-11-05 18:10
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнөөдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Маргааш нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг, шилдэг бүтээлийн […]

02-9.jpg

2021-11-05 17:37
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орж хагалгааны шарх нь эдгээгүй байх үедээ Covid-19-ийн анхны тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдсантай холбогдуулан бүтэн 60 хоног ажил дээрээ байрлан аймгийн Онцгой комиссын чиг үүргийг өгч ажилласан юм. Хагалгааны дараах гамаа бариагүйн улмаас бие […]

07-5.jpg

2021-11-05 16:05
Европ дахь COVID-19 коронавирусын тархалтын түвшин санаа зовоож байна гэж ДЭМБ-ын Европ дахь бүсийн захирал Ханс Клюге пүрэв гарагт мэдэгджээ. “Европын бүс нутгийн 53 улс дахь халдварын өнөөгийн хэмнэл ихээхэн түгшүүр төрүүлж байна. Европ дахь коронавирусын нөхцөл байдал муудаж байгаа нь вакцинд хамрагдсан хүмүүсийн хувь хангалтгүй, хязгаарлалтын арга хэмжээ суларсан зэрэг хүчин зүйлсийн хослолоос үүдэлтэй гэж ДЭМБ […]

06-3.jpg

2021-11-05 15:56
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн зөвлөх Даниел Критенбринк 11-р сарын 7-ноос 12-ны хооронд Япон, Өмнөд Солонгост айлчилна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв. Айлчлалын зорилго нь хоёр орны өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзахдаа 21-р зууны дэлхийн хамгийн ноцтой асуудлыг шийдвэрлэхийн төлөө АНУ холбоотнууддаа тууштай ажиллахаа дахин нотлох явдал байх болно […]

05-5.jpg

2021-11-05 15:43
Вьетнамын нийслэл Ханой хотын эмч нар Pfizer болон BioNTech компаниудын үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакциныг андуурч 2-6 сартай 18 нярайд тарьсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Ханой хотын Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр хэрэг явдал энэ долоо хоногийн эхээр хотын нэгэн дүүрэгт болсон байна. Алдаатай тарилга хийснийг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэдсэнээр хүүхдүүдийг эмнэлэгт шилжүүлж, үзлэг, эмчилгээ […]

04-6.jpg

2021-11-05 15:23
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав. Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ. Иргэдийн саналыг цаасан болон цахим хэлбэрээр […]

03-7.jpg

2021-11-05 15:19
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг өчигдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал танилцуулжээ. Нийслэлийн Засаг даргын А/482 дугаар захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17, нийт […]

02-8.jpg

2021-11-05 15:15
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй. Уг үүргийн дагуу мэргэжлийн байгууллагуудад санал тавин, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллогыг хийжээ. Нүхэн жорлонгийн тооллого хийн, мэдээллийн сан үүсгэх ажил наймдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 13-ны хооронд үргэлжилсэн байна. […]

01-9.jpg

2021-11-05 15:09
Ардчилсан намын “ОНЦ ИХ ХУРАЛ” эхэллээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн гэсэн энэхүү хурлаар намын дотоодод үүсээд буй хагарал үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүдийг хэлэлцэнэ. Мөн 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  удаа дараалан ялагдал хүлээсэн асуудлыг жинлэж, АН-ын хувьд 30 […]