АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн зөвлөх Даниел Критенбринк 11-р сарын 7-ноос 12-ны хооронд Япон, Өмнөд Солонгост айлчилна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.
Айлчлалын зорилго нь хоёр орны өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзахдаа 21-р зууны дэлхийн хамгийн ноцтой асуудлыг шийдвэрлэхийн төлөө АНУ холбоотнууддаа тууштай ажиллахаа дахин нотлох явдал байх болно гэж АНУ-ын тал үзэж буй аж.
Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон бусад бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд АНУ, Япон, БНСУ-ын хоёр болон гурван талт хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон авч үзэх болно гэж Төрийн департамент мэдэгдсэн байна.
Америкийн дипломатч арваннэгдүгээр сарын 7-10-нд Токиод, 10-12-нд Сөүлд байх юм.
Эх сурвалж: INTERFAX