Ардчилсан намын “ОНЦ ИХ ХУРАЛ” эхэллээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн гэсэн энэхүү хурлаар намын дотоодод үүсээд буй хагарал үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүдийг хэлэлцэнэ.
Мөн 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараалан ялагдал хүлээсэн асуудлыг жинлэж, АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдлын үр даварыг хэлэлцэн, хүндрэлтэй хурцадмал асуудлаа нэг тийш болгоно хэмээн найдаж байсан юм.
С.Эрдэнэ талаас АН -ын тамгыг хүлээж авсан М.Тулгат тэргүүтэй гишүүд Онц их хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдээд энэ удаагийн Их хурал “Онц их хурал биш Онц их үймээн болно” гээд мэдэгдчихлээ.
Өнөөдөр хуралдаж байгаа Онц их хуралд Ерөнхийлөгч асан Женко Баттулгын талыг баримтлагчид оролцож байгаа юм байна. Тус намын гэрчилгээ, тамганы асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй.
Хурлын төлөөлөгч хэт нэг талыг баримталсан, гишүүдийн дунд үл ойлголцол үүсгэж байгаа учир эвлэрсэн талуудын хурал гэж харах боломжгүй. Тиймээс АН-ын зүгээс маргааш болох онц их хурлыг хүчин төгөлдөр гэж харахгүй байна гэдгээ М.Тулгатын тал албан ёсоор мэдэгдээд байгаа юм.