Хятад улс өнгөрсөн Баасан гарагт “Чанжэн-6” зөөгч пуужингаар Гуанму судалгааны хиймэл дагуулыг тойрог замд амжилттай хөөргөсөн гэж Хятадын Сансрын Шинжлэх Ухаан Технологийн Корпорац (CASC) мэдэгдлээ.
Хиймэл дагуулыг Хятадын хойд хэсэгт орших Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас орон нутгийн цагаар баасан гаригийн 10.19 цагт хөөргөсөн бөгөөд хиймэл дагуул заасан тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөсөн гэж үзжээ.
Хиймэл дагуулыг Хятадын Шинжлэх Ухааны Академи бүтээсэн бөгөөд НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхэд зориулагдсан дэлхийн анхны шинжлэх ухааны хиймэл дагуул болсон юм.
Гуанму хиймэл дагуул нь хүн төрөлхтний үйл ажиллагаа ихтэй газар нутаг, суурин газрын бүтэц, далайн эрэг орчмын эрчим хүчний хэрэглээний хэмжээг нарийвчлан тодорхойлж, хүн ба байгаль хоёрын харилцан үйлчлэлийг тодорхойлсон тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдэд мэдээллийн дэмжлэг үзүүлэх боломжтой болох аж.
Эх сурвалж: RIA